Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, УОК-ын даргын 3-р албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Сэлэнгэ аймаг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 70 МВт-ын Дулааны цахилгаан станцыг ирэх сард ашиглалтад оруулж байгаа нь бүс нутгийнхаа эрчим хүчний дэд бүтцийг шийдэж чаджээ. Энэ нь бусад аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүч, дулааны асуудлаа шийдэж болохуйц томоохон жишиг болж байна.

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
Харин намрын ургац хураалтад шаардлагатай 10-12 мянган тн шатах тослох материалын нөөц бүрдүүлэх, Сүхбаатарын суманд үерийн далан барихад шаардлагатай 26 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэх, Хүдэр суманд обьектын болон ой, хээрийн түймэр зонхилон тохиолддог учраас Эрэн хайх, аврах салбарыг Гал түймэр унтраах, аврах анги болгон өргөжүүлэх, Бугант, Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжилсан юм.

2026/08/07
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/08/07
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо