Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 2 суманд 0.3-0.9 мм, Дорноговь аймгийн 1 суманд 0.1 мм, Дорнод аймгийн 2 суманд 1.3-3.6 мм, Сүхбаатар аймгийн 8 суманд 0.4-8 мм, Сэлэнгэ аймгийн 4 суманд 0.3-6 мм, Төв аймгийн 4 суманд 0.4-4 мм, Хэнтий аймгийн 3 суманд 0.2-1.1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34...+39 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, +27...+29 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говь орчмоор +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Багануур дүүрэг 10 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 4 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар эд зүйлсийн хамт бүрэн, иргэн О-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн гадна фассад хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “10 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Дорнод аймаг, Матад сум Эрдэнэбадрах 6 дугаар баг "Лагийн хоолой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 290 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ Аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, Газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 08.05-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, 10:20 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 30000 га талбай өртөж шатсан байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/08/06
Шинэ мэдээСумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
2026/08/06
Шинэ мэдээ“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.
2026/08/06
Гадаад мэдээБУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.