БНСУ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, амжиж анхааруулах технологийн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч "Онпум Корпораци"-ийн удирдах захирал Квак Ү Сок, ерөнхий менежер Ү Ён Хонар Монгол Улсад ажиллаж, төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхагийн сэлбэг хэрэгслийг ОБЕГ-ын харьяа Мэдээллийн технологи, холбоо, зарлан мэдээллийн төвд хүлээлгэн өглөө.
Тус сэлбэг хэрэгслийг ашиглан Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж байгаа зарлан мэдээллийн дуут цамхгуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, улмаар гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.

Хүн ам олноор төвлөрсөн нийслэл хотод томоохон аюул, осол тохиолдоход бэлэн байх, иргэдийг болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг 2014 оноос хэрэгжүүлж, ОБЕГ-ын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг байгуулж, Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын 3 метрийн 48 цамхаг, 8 метрийн 12 цамхаг, зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхагийг суурилуулж байсан юм.
2026/08/05
Шинэ мэдээСалааны захирагч нартай цахим сургалт зохион байгууллаа
2026/08/05
Шинэ мэдээАврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа
2026/08/05
Шинэ мэдээЭнэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.