Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 3 суманд 0.1-0.3 мм, Баянхонгор аймгийн 5 суманд 0.2-1 мм, Дундговь аймгийн 7 суманд 0.2-11 мм, Өвөрхангай аймгийн 3 суманд 0.1-3 мм, Өмнөговь аймгийн 3 суманд 0.1-1 мм, Хөвсгөл аймгийн 5 суманд 0.4-6 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +25...+27 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +34...+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 21:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Х-ын 7х8 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 29 дүгээр хороо автомашин дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 03:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн эзэмшлийн  "ISUZU FORWARD" загварын өөрөө буулгагч автомашины тэвш дээр хураалттай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум Баатархайрхан баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 04:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-ын 5 ханатай гэрт эд зүйл шатаж байсныг ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:

Сүхбаатар аймаг, Асгат сум Дөхөм 2 дугаар багийн “Улаан айраг" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/-т. аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан Мэргэжлийн ангийнхан очиж, 21:00 цагт хээрийн түймрийг цурамд оруулж, 21:40 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 24 га талбай өртсөн.

Дорнод аймаг, Матад сум Эрдэнэбадрах 6 дугаар баг "Лагийн хоолой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 290 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ Аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан.  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, Газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 08.05-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.