Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

A- A A+

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллалаа. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Хэнтий аймагт уул уурхайн 28 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 94.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Жаргалтхаан–Өмнөдэлгэр чиглэлийн авто замаас Биндэр сум хүртэлх 152.5 км хатуу хучилттай авто замын төслийн багц 2, багц 5-ын санхүүжилтийг ирэх оны төсөвт багтаах, Батширээт суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах, Бор-Өндөр суманд Гал унтраах, аврах ангийн барилга шинээр барих, аймгийн төвд баригдаад гацсан дулааны станцын барилгын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг Хэнтий аймгийн засаг дарга Д.Аюурбунь танилцууллаа. 

Шадар сайд Н.Номтойбаяр аймаг, орон нутгуудад санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлаа өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байх тогтолцоонд шилжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг тодотгосон юм. 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Онцгой байдлын байгууллагууд зөвхөн улсын төсөв хүлээх бус хувийн хэвшилтэй хамтрах, өөрсдийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчилдэг байх эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ.  Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслөөр орон нутгууд газар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр эдийн засгийн таатай орчныг хөрөнгө оруулагчдад бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ гэлээ. 

Түүнчлэн, мал тооллогын бодит байдлыг хангаж, малын тоо толгой, үүлдэр, ашиг шимийн онцлогийг нарийвчлан бүртгэсэн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, газар ашиглалт, бэлчээр, уул уурхайн ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийг бий болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо