Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон нийт нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34...+39 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр.Өдөртөө +21...+23 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8 сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +31...+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум Бэлчир 2 дугаар баг  /аймгийн төвөөс баруун урд зүгт 49 км-т/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхар бүрэн шатаж байсныг унтраасан.

Улаанбаатар хот, Багахангай дүүрэг 1 дүгээр хороо түлш ачсан том оврын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн З-ын  "JAС HFC4254P1K7E33S" загварын том оврын автомашины толгой хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Замын-Үүд сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:54  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн 7х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг 22 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 02:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хааагчдыг очиход, иргэн М-ийн 12х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 давхрын 5х6 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 04:48 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ийн 8.5х9 метрийн хэмжээтэй 1 давхар байшин, эд зүйлийн хамт бүрэн шатаж нурсан байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг 07.30-ны өдрийн 05:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б /34 настай, эрэгтэй/, Э /34 настай, эрэгтэй/,  Т /33 настай, эрэгтэй/ нар нь 2 автомашинтай туул голын салаанд боогдсон байдалтай байсныг ажиллан аюулгүй газарт гаргасан.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Үер - Уруйн үер: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо үерийн усанд автсан гэх дуудлагыг 21:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ын хашаа үерийн усанд автсан байсныг ажиллан 3 тонн үерийн усыг соруулан аюулгүй болгож ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулгүй байдлаа шалгаж, анхан шатны мэдлэгээ дээшлүүлэхийг уриалж байна

Энэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс  хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ. 

Хот доторх эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа

Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гадаад ангилал, баталгаажуулалтад хамрагдахын тулд үндэсний хэмжээний зохицуулалт, байгууллалтын бүтэц, сургалт, дадлага, логистик, стандарт ажиллагааны журам болон өөрийн үнэлгээний үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай юм.