Хот доторх эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа

A- A A+

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын (UN, OCHA) дэргэдэх Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чан өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад болон Хот доторх Эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа. 

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан Хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, үндэсний  хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах чиглэлээр зорилтын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах төсөл”-ийг гурван хоёр үе шаттайгаар 2017-2019, 2023-2025 онд хэрэгжүүлж, хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төвийг байгуулж, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэн, сургагч багш, зааварлагчийг бэлтгээд байна. 

Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гадаад ангилал, баталгаажуулалтад хамрагдахын тулд үндэсний хэмжээний зохицуулалт, байгууллалтын бүтэц, сургалт, дадлага, логистик, стандарт ажиллагааны журам болон өөрийн үнэлгээний үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай юм. 

Тиймээс тус шаардлагын дагуу НҮБ-ын Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдах Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багийн үнэлгээг хийж, сургалт, дадлага, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөөгөө өгч ажиллалаа. 

 


Түүний хувьд Сингапур улсын Зэвсэгт хүчин болон Иргэний хамгаалалтын салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Дэлхийн 58 улсыг НҮБ-ын Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамруулах, эрэн хайх, аврах багуудын чадавхыг бэхжүүлэхэд зөвлөх, техникийн удирдлагаар ажилласан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч юм.


 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.