Эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар онцгой байдлын салбарын эрх зүйн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэх бодлого болон эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг /INSARAG/-ийн гадаад ангилалд бэлтгэх ажлын талаар санал солилцлоо.

Онцгой байдлын байгууллагын санаачилгаар Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн (INSARAG) стандартад нийцсэн хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох” зорилтыг тусган хэрэгжүүлж байна.

Олон улсын зөвлөх Винстон Чанг INSARAG-ийн шаардлага хангасан үндэсний эрэн хайх, аврах багтай болох нь гамшгийн үед үзүүлэх үндэсний хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхээс гадна бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр 06:00 цагт "Улбар шар" дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу байна.

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 65 нь обьектын гал түймэр, 3 нь ой, хээрийн гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.