Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны аюул: Болзошгүй аюул, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцлоо. Тэрбээр Ази тив гамшгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг хэвээр байгааг онцолж, гамшгийн эрсдэлийг бууруулахад урьдчилан сэргийлэх бодлого, шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судалгаа, газарзүйн мэдээллийн систем зэрэг дэвшилтэт технологийг бодлого, шийдвэр гаргалтад өргөнөөр ашиглах шаардлагатайг тодотгож байна.

Мөн Монгол Улс НҮБ-ын Сендайн үйл ажиллагааны хүрээ, Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг тууштай дэмжиж, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг онцолсон юм. Шадар сайд олон улсын эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг төрийн бодлого, шийдвэр гаргалтад тусган хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.
Хуралд оролцож байгаа гадаадын эрдэмтэн, судлаачид Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж байгаа эмзэг орнуудын нэг бөгөөд гамшгийн эрсдэлийн судалгаа хийхэд оновчтой орчин гэж үнэлсэн байна.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад сансрын технологи, хиймэл оюун ухаан, газар дээрх ажиглалт, хэмжилтийн тоног төхөөрөмжийг уялдуулан ашиглах нь үр дүнтэй болохыг судлаачид онцолж байна.

Монголын эрдэмтэд гамшгаас урьдчилан сэргийлэхэд барилга байгууламжийн чанар, байнгын бэлэн байдал чухал болохыг онцолж, улсын хэмжээнд газар хөдлөлтийн мониторингийн 100 гаруй станц орчин үеийн тоног төхөөрөмжөөр тасралтгүй хяналт, хэмжилт хийж байгааг мэдээллээ.
Тус хуралд Азийн улс орнуудын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж байна.

Энэ сарын 28-30-ны өдрүүдэд болж байгаа тус хуралдаанд ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа “Монгол Улсад болсон хүчтэй салхи шуурганаас учирсан хохирлын шинжилгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

2026/07/29
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/07/29
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/07/29
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.