Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг 2021-2026 онуудад амжилттай зохион байгууллаа.

Энэ хугацаанд  “Сүхбаатар”  хөлөг онгоц болон нийт  25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 80 орчим тонн шатахуун, тос тосолгооны материалыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах,нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэж, үүсэж болох эрсдэлийг буурууллаа.  Судлаачдын тооцооллоор 80 тн (80.000л) шатахуун Хөвсгөл нуурт асгарсан тохиолдолд нуурын мандлын 80,01kм2 талбайд шатах, тослох материал тархаж усан  орчныг  ихээр  бохирдуулахаас  гадна  Эгийн  голоор  дамжин  Сэлэнгэ  мөрөнд нийлж, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг хүртэл бохирдуулах эрсдэл байжээ. 

Мөн газрын тосны бүтээгдэхүүн болох шатахуун нь усны бичил амьтны орчинд илүү сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд 80,01 км2 талбайд шатах тослох материал тархсан тохиолдолд нуурын загас жараахай болон усны бичил организмын 50 хувийг үхэлд хүргэх, улмаар бичил амьтдын тоог бууруулж, том загасны идэш муудаж, тодорхой хугацааны дараа Хөвсгөл нуурын загас ховордохоос гадна 80 тн шатахуун ууршиж шатсан тохиолдолд 184 тн нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд тархах эрсдэлтэй байсан байна. 


Тус ажиллагааг ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, төрийн болон нутгийн захиргаа, иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотойгоор хамтран зохион байгуулж, 184 тн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг таслан зогсоож, дэлхийн хэмжээнд дэвшүүлсэн 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээгээр бууруулж, 2050 он гэхэд ялгарлыг тэг /0/ болгох зорилт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад Монгол Улс бодит хувь нэмрийг оруулсан байна. 

 


 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.