Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хотод 2 мм, Архангай аймгийн  8 суманд 0.5-8 мм, Баянхонгор аймгийн 5 суманд 0.3-0.7 мм, Завхан аймгийн 3 суманд 1-7 мм, Төв аймгийн 27 суманд 0.6-9.8 мм, Увс аймгийн 2 суманд 3-5 мм, Ховд аймгийн 10 суманд 10 мм, Өвөрхангай аймгийн 15 суманд 0.3-48 мм, Хөвсгөл аймгийн  8 суманд 0.1-7 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар +36...+41 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлэрхэг, бороо орно, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, +25...+27 градус дулаан байна.

Төлөв байдал:  29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-нөөс ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +33...+38 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 32 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тохижилт үйлчилгээний техник хэрэгсэл шатаж байсныг  ажиллаж унтрасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 7х7 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймаг, Баянгол сум Баян баг /аймгийн төвөөс урд зүгт 155 км-т/ Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол  сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг  34 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 4 ханатай, 6 ханатай гэр бүрэн 5 ханатай гэрийн баруун тал хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Эрдэнэбулган Цагаан даваа баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр, тавилга, эд хогшлын хамт шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.