Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 11 суманд 0.4-11 мм, Баянхонгор аймгийн 16 суманд 0.1-15 мм, Булган аймгийн 6 суманд 0.3-6 мм, Дархан-Уул аймгийн 1 суманд 1-5 мм, Орхон аймгийн 1 суманд 5 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 1-7 мм, Өвөрхангай аймгийн 4 суманд 0.1-3 мм, Увс аймгийн 2 суманд 0.1 мм, Хөвсгөл аймгийн 2 суманд 4-6 мм бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд болон зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +35...+40 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө өмнөх өдрөөс 6 градусаар сэрүүсэж +25...+27 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нөөс ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, задгайд. /Өлзийт хорооллын пост өнгөрөөд төв замын хажууд/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 16:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн У-ын 5 ханатай гэр, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 4х7 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбооотой осол: 

 

Усны осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо,  /Туул гол/ Хүүхэд усанд живж байна гэх дуудлагыг 15:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Өр /24 настай, эрэгтэй/, И /25 настай, эрэгтэй/ Д /18 настай, эмэгтэй/ нар нь "Туул" голын усанд хөл алдан урсаж бургасанд тогтсон байсныг,  аюулгүй газарт гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

Усны осол: Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн "Увс нуурын хөвөө" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 07.26-ны өдрийн 21:30 цагийн орчимд, иргэн Ж.Б /22 настай, эрэгтэй/ Увс нуурын усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, иргэн Б /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж,  27-ны  өдрийн 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.