Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол, Япон хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2005 оноос эхэлж, санхүүгийн болон техникийн туслалцаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхжуулалт, сургалт, судалгааны чиглэлээр тогтвортой өргөжин хөгжиж байна.

Цаашид хамтарсан сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах, үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, монгол орны онцлогт тохирсон сургалтын материал, цагийн байдлын хувилбар боловсруулах, алба хаагчдыг тус улсын гамшгийн менежментийн сургалт, дадлагад ажиглагчаар оролцуулах хүсэлтэй байгаагаа хошууч генерал Г.Ариунбуян илэрхийллээ.

Энэ удаагийн ажлын айлчлал нь хоёр байгууллагын харилцааг шинэ шатанд гаргах, хамтарсан олон талт арга хэмжээг эхлүүлэхэд чухал алхам болохыг талууд онцолсон юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо