Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 11 суманд 0.8-8 мм, Булган аймгийн 1 суманд 0.1 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 3 мм, Өвөрхангай аймгийн 2 суманд 0.1 мм, Хөвсгөл аймгийн 2 суманд 0.1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, Алтайн өвөр говиор +37…+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. Өдөртөө +30...+32 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хагаст үргэлжлэн халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +38…+43 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
Гал түймэр:
Төв аймаг, Батсүмбэр сум Цогт-Өндөр 2 дугаар баг /аймгийн төвөөс хойд зүгт 132 км, ангийн байрлалаас хойд зүгт 10 км/-т. байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн П-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 6 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ж-ийн 40х8 метрийн хэмжээтэй террастай 1 давхар канад загварын байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 05:18 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн 1алба хаагчдыг очиход, 4 давхрын гэрэлт самбарын цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 06:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн 5 ханатай гэрт эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбооотой осол:
Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн "Эрдэнэтийн гүүр" гэдэг газар /Дархан сумаас баруун урд зүгт 14 км-т/ Улаанбаатар хотоос Архангай аймаг руу аялаад буцаж явсан 10 хүн "Хараа" голын эрэгт амарч байснаас 2 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 2026.07.17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, ар гэрийн нийт 49 хүн, 13 автомашин, 2 дрон, 3 моторт завь, 1 сэлүүрт завьтайгаар иргэн Б /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 3 бүлэгт хуваагдан 07.22-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлж, 12:35 цагт осолдсон цэгээс хойд зүгт 75 км-т самналт хийж байх үедээ буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
Булган аймаг, Хангал сум Хялганат багийн "Сэлэнгэ мөрний гүүр" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 132 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км, ангийн байрлалаас зүүн урд зүгт 3 км/-т. Улаанбаатар хотоос Хялганат сумын чиглэлд 8 хүн, 2 автомашинтай амарч яваад, "Сэлэнгэ" мөрний усанд сэлэхээр ороод 4 хүн нь хөл алдаж юмнаас зүүгдсэн байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход, эргээс 8 метрийн зайтай голын усанд иргэн Ж/23 настай, эрэгтэй/, М /23 настай, эрэгтэй/, М /22 настай, эрэгтэй/, Ц/эрэгтэй, 22 настай/ 4 иргэнийг ажиллан моторт завиар аюулгүй газар эсэн мэнд гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/07/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/07/24
Шинэ мэдээӨмнөд Европыг хамарсан хэт халууны улмаас Испани, Франц улсуудад ойн түймэр дэгдэж, Японд хэт халалт үргэлжилж байна
2026/07/24
Шинэ мэдээМөн малчин аялд зочилж, гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн цасан шуурга, ган зэрэг байгалийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, нүүлгэн шилжүүлэлт болон гамшгийн яаралтай тусламжийн бараа материалыг олгох, хуваарилах системийн талаар мэдлэг, ойлголттой боллоо.