ТОКИО, 2026 оны долоодугаар сарын 23 /RIA Novosti/. Одоо ажиглагдаж буй Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг Австралийн Судалгааны зөвлөлийн "XXI зууны цаг уур" судалгааны төвийн ажилтан, уур амьсгал судлаач Андреа Тащетто анхааруулжээ.
"Австралийн Цаг уурын товчооны урьдчилсан төлөвөөс үзэхэд Номхон далайн төв хэсгийн усны Niño 3.4 харьцангуй индекс гурван хэмээс давна. Энэ нь Эль-Ниньо үзэгдэл туйлын хүчтэй болох шалгуур үзүүлэлтэд хүрнэ гэсэн үг юм" гэж Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн дэд профессор тэрбээр хэлсэн байна.
Түүний хэлснээр, далайн гадаргуугийн доор их хэмжээний дулаан хуримтлагдсан нь Эль-Ниньо цаашид улам эрчимжихийг илтгэж буй гол хүчин зүйлсийн нэг ажээ. Номхон далайн зүүн хэсгийн давхаргын усны температур хэвийн хэмжээнээс таван хэмээр өндөр байгаа аж. "Энэ нь гадаргуу руу дээшилж буй ус ердийнхөөс бүлээссэн гэсэн үг. Өмнөд Америкийн эргийн дагуух далайн гадаргуугийн температур аль хэдийн хэвийн хэмжээнээс 3-4 хэмээр нэмэгдээд байна" гэж Тащетто тайлбарласан байна.
Түүнчлэн дулаарлын энэхүү үйл явцад агаар мандлын өөрчлөлтүүд мөн нөлөөлж байгаа ажээ. "Номхон далайн дээгүүрх салхины чиглэл өөрчлөгдөж, далайн ус цаашид улам халах нөхцөлийг бүрдүүлж буй бол Индонезын дээгүүр үүлшил багасаж, Өмнөд хэлбэлзлийн индекс (SOI) сөрөг утгатай байгаа нь бүс нутгийн агаар мандлын хэвийн эргэлт саарсныг илтгэж байна" гэж судлаач хэлжээ.
Эль-Ниньо нь Номхон далайн экваторын бүсийн ус хэвийн хэмжээнээс хэт давж халдаг байгалийн үзэгдэл юм. Уг үзэгдлийн улмаас далай, агаар мандлын харилцан үйлчлэл өөрчлөгдсөнөөр дэлхийн уур амьсгалд асар ихээр нөлөөлж, зарим бүс нутагт ган гачиг болох магадлал нэмэгддэг бол бусад газарт хур тунадасны хэмжээ эрс ихэсдэг байна.
Эх сурвалж: montsame.mn
2026/07/23
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2026/07/23
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2026/07/23
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.