Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг талаар санал солилцлоо.

Энэ үеэр Баянчандмань суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулах, Мөнгөнморьт сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэх саналыг танилцууллаа.
Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл, Улсын нөөцийн тухай хуулийн төслөөр онцгой байдлын салбарыг санхүү, эдийн засгийн хувьд бие даасан болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалтаа шийддэг эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг онцоллоо.
See less
2026/07/23
Шинэ мэдээСалааны захирагч нартай цахим сургалт зохион байгууллаа
2026/07/23
Шинэ мэдээАврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа
2026/07/23
Шинэ мэдээЭнэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.