Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 0.5 мм, Дорноговь аймгийн 2 суманд 0.7 мм, Төв аймгийн 1 суманд 1 мм, Хэнтий аймгийн 2 суманд 0.1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 3-8 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +23…+28 градус, Алтайн өвөр говиор +37…+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 4 -9 м/с, +30...+32 градус дулаан байна.
Төлөв байдал: 24,25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 4-9 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +38…+43 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.
Гал түймэр:
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Элст баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.22-ны өдрийн 09:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М, Э нарын 10х12 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол - Нуурын усанд осолдсон: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Баянзүрх багийн "Улаагчийн хар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ аялаж явсан 10 хүн “Улаагчийн хар нуур” гэдэг газар амарч байснаас 1 хүн нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 2026.07.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, иргэн Г /30 настай, эрэгтэй/-ыг уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:50 цагт нуурын эргээс 6 метр зайд, 8 метрийн гүнээс тухайн иргэний цогцсыг олж, 17:13 цагт аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасагт шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/07/23
Шинэ мэдээУрьдчилсан байдлаар түймэрт 25 орчим га талбай өртсөн байна.
2026/07/23
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3098 хүний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.