Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 1 мм, Архангай аймгийн 6 суманд 0.2-1 мм, Дорнод аймгийн 1 суманд 0.6 мм, Завхан аймгийн 4 суманд 0.1 мм, Орхон аймгийн 1 суманд 7 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 0.8 мм, Өвөрхангай аймгийн 2 суманд 3-8 мм, Өмнөговь аймгийн 4 суманд 0.7-6 мм, Увс аймгийн 4 суманд 0.2-2.1 мм, Ховд аймгийн 1 суманд 0.1 мм, Хөвсгөл аймгийн 10 суманд 0.3-6 мм, Хэнтий аймгийн 1 суманд 0.2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +20…+25 градус, нутгийн баруун өмнөд хэсгээр халж Алтайн өвөр говиор +35…+40 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруунаас секундэд 4 -9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, +24...+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 23, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +37...+42 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна.
Гал түймэр:
Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх багийн “Холбоо толгой”-н 2 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 212 км-т, ангийн байрлалаас урд зүгт 5 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 6х6 метрийн хэмжээтэй 1 давхар өвлийн байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо орон сууцны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Тариалан сум Мандал баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 22:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Каунти” загварын автобусны хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Сүмбэр сумын авто засварын газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-н “Advan” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Crown” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Ойн түймэр:
Сэлэнгэ аймаг, Түшиг сум Ганцат багийн “Хар горхи” гэдэг газар /хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставаас хойд зүгт 8 км-т, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар анги, Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид,Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг нийт 25 хүн, 4 автомашинтай ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/07/22
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/07/22
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/07/22
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.