Улсын онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна. Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломж бүрдээд байна.
Он гарсаар долоодугаар сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймаг болон нийслэлийн хэмжээнд хур борооны улмаас айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, нийтийн гудамж талбай усанд автсан тухай нийт 59 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа.
Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (үүнээс хүүхэд 105) амь насаа алдсан бөгөөд шалтгаан нөхцлөөр авч үзвэл гол усанд сэлж байгаад 31 хувь, автомашин, техниктэй зорчиж яваад 15 хувь, хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас осолдсон 11 хувь, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон 11 хувь, хийлдэг гудас завьнаас унаж 3 хувь, ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрэм журам сахиугүйн улмаас осолдсон 3 хувь байна.
Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар, амь насаа алдсан хүний тоо 12 хувиар өссөн байна. Тиймээс иргэд аялал зугаалгын үед сонор сэрэмжээ алдалгүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээлгүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

2026/07/21
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/07/21
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/07/21
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.