Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 1 суманд 0.1 мм, Дархан-Уул аймгийн 1 суманд 2 мм, Дорноговь аймгийн 1 суманд 1.4 мм, Дорнод аймгийн 2 суманд 0.5-4 мм, Завхан аймгийн 9 суманд 0.3-2.5 мм, Орхон аймгийн 1 суманд 0.1 мм, Өвөрхангай аймгийн 8 суманд 0.1-4.0 мм, Өмнөговь аймгийн 1 суманд 0.5 мм, Сүхбаатар аймгийн 2 суманд 0.3-4 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 65 мм, Увс аймгийн 5 суманд 0,1-5 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23...+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр, 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-нд нутгийн өмнөд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +37...+42 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо утаа гарч байна гэсэн дуудлагыг 19:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 22 иргэн том хүн-13, хүүхэд-9, аюулгүй газарт гарган ажилласан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо байрны гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг 23:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, байрны 6х6 метрийн хэмжээтэй гадна фасад шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-ын 0 "Toyota Prius-41" загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 11 иргэн /том хүн-7, хүүхэд-4/ аюулгүй газарт гарган ажилласан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймаг, Ховд сум Ачит багийн “Усан хоол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 211 км, сумын төвөөс хойд зүгт 31 км-т, Бөхмөрөн сумын төвөөс Зүүн зүгт 36 км, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс Зүүн зүгт 37 км/-т. 2026.07.20-ны өдрийн 23:51:26 цагт 3.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:58 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ховд сумын иргэдээс асуумжаар тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэж мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/07/21
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/07/21
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/07/21
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.