Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 10 суманд 5 мм, Булган аймгийн 1 суманд 0.1 мм, Говь-Алтай аймгийн 4 суманд 7 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 2 мм, Дундговь аймгийн 8 суманд 8 мм, Дорноговь аймгийн 2 суманд 0.8 мм, Дорнод аймгийн 4 суманд 9.5 мм, Орхон аймгийн 1 суманд 6 мм, Өмнөговь аймгийн 4 суманд 1 мм, Өвөрхангай аймгийн 1 суманд 0.3 мм, Сэлэнгэ аймгийн 9 суманд 13 мм, Төв аймгийн 3 суманд 5 мм, Ховд аймгийн 2 суманд 0.5 мм, Хөвсгөл аймгийн 3 суманд 1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос  5-10  м/с, борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор +29...+34 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 5-10  м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23...+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-ноос нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +36...+41 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

Гал түймэр:

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.19-ний өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хааагчдыг очиход иргэн О-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.19-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг  ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.19-ний өдрийн 21:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэрийн үүдний хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ХӨНДӨХ СЭДЭВ: Наадмын амралтаар 11 том хүн, 2 хүүхэд усанд осолдож, амь насаа алджээ

Ердөө хэдхэн хоногийн дотор гэхэд дэндүү их тоо. Үүний ард хэчнээн гэр бүл өнчрөл хагацлын хатуу зовлонг туулж буйг хэлэхэд бэрх.

Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улсын хэмжээнд 142 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч, 194 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ