Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийслэл Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймгийн 1 суманд 1 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 0.1-11.4 мм, Дорноговь аймгийн 1 суманд 0.1 мм, Дорнод аймгийн 2 суманд 3.4-6.1 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 1.2 мм, Сэлэнгэ аймгийн 13 суманд 0.8-12 мм, Увс аймгийн 1 суманд 1 мм, Төв аймгийн 18 суманд 0.1-10 мм, Ховд аймгийн 1 суманд 1 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 2 мм, Хэнтий аймгийн 2 суманд 0,8-6.3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нугаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +23...+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 4 дүгээр хороо, Их амны задгайд Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 71 дүгээр ангийн алба хаачдыг очиход, иргэн Т-ын 6х5 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай түлээ шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо байрны дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 23:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Н-ын 6х10 метрийн хэмжээтэй "Нахиа" цайны газрын 4х6 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэгт эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймаг, Тосонцэнгэл сум Дархан-Уул баг, нэгдсэн эмнэлгийн гадна автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 02:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн “Toyota Corolla” загварын автомашины хөдөлгүүр хэсэг нь шатаж байсныг ажиллан унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Хөвсгөл аймаг, Баянзүрх сум Эмт 1 дүгээр багийн Цагаан булан “Ар бэрхийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км сумын төвөөс баруун зүгт 10 км/-т. 2026.07.08-ны өдрийн 10:00 цагийн үед "Дэлгэрмөрөн" голд хүн живсэн гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход "Дэлгэрмөрөн" голд живж /эргээс 50 метрийн зайд/ иргэн Б/44 настай, эрэгтэй, Тосонцэнгэл сумын харьяат/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 15:40 цагт гаргаж, сумын Хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/07/09
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/07/09
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо