Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22...+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 09-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст 7-12 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 09-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.07-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 ханатай 2 гэр бүрэн шатаж, иргэн Б-ын 5 ханатай гэрийн зүүн хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум Ялалт баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.07-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн  алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3х6 метрийн хэмжээтэй байшингийн хойд талд байсан 1х2 метрийн хэмжээтэй буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрчим баг гэр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.07-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход  5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг  ажиллан унтраасан.

Увс аймаг, Улаангом сум 3 дугаар баг цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.08-ны өдрийн 03:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 16 айлын орон сууцны 2-3 дугаар давхрын цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 18 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хятадын өмнөд хэсэгт "Майсак" хар салхины аадар борооны улмаас 66 жилийн настай усан сангийн далан нуржээ

Хятадын Люлан усан сангийн далан 7-р сарын 6-нд "Майсак" хар салхинаас үүдэлтэй хүчтэй аадар борооны дараа хэсэгчлэн нурж, үерийн ус доод урсгалын суурин газрууд руу оржээ.