Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

A- A A+

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.

Үүнд: Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Булганы зарим, Архангай, Баянхонгор, Өвөрхангай Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн.

Баянхонгор, Өвөрхангайн зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв, Дундговь, Өмнгөговийн цөөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна. Өмнөх арав хоногтой харьцуулбал, Баянхонгорын ихэнх, Дундговь, Баян-Өлгий, Ховдын зарим нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муугаас дунд зэрэг ангилалд шилжиж бага зэрэг сайжирсан байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо