Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 3 суманд 0.6 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 0.5 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27...+29 градус дулаан байна.

Төлөв байдал: 03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Халх голын хөндийгөөр, 04-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 05-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, 06-нд  баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +37...+42 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.

Гал түймэр:

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 4х6 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 16:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн хашаанд өнжмөл шар өвс /модны хөвөн/ шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалан багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 9 метр хэмжээтэй хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгойн 4 дүгээр багт гэр шатаж байна гэх дуудлагыг 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр /эзэнгүй/ шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг "Ялдамхай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/-т аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид, Халхгол сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 07.01-ний өдрийн 14:33 цагт цурамд оруулж, 14:53 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 80 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант 2 дугаар баг "Зүүн сүүж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 07.01-ний өдрийн 16:06 цагт цурамд оруулж, 16:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 240 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг "Адаг дулаан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 120 км-т/ аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 07.01-ний өдрийн 17:40 цагт цурамд оруулж, мөн өдрийн 19:10 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 1000 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай 3 дугаар баг "Цагаан чулуутын туур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 260 км-т/ аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус сумын Хилийн Цэргийн 0306 дугаар ангийн "Аглуутын застав", 2 дугаар заставын алба хаагчид ажиллаж, 07.01-ний өдрийн 17:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 1200 га талбай өртсөн. 

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг "Вангийн цагаан уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км-т, сумын төвөөс баруун зүгт 260 км-т/ аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус сумын Хилийн Цэргийн 0306 дугаар ангийн Аглуутын заставын алба хаагчид ажиллаж, 07.01-ний өдрийн 22:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 2400 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг "Өндөр хүрээ" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж, 07.02-ны өдрийн 02:43 цагт цурамд оруулж, мөн өдрийн 03:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 1200 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар баг "Лагийн хоолой" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 95 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид 07.02-ны өдрийн 05:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 7500 га талбай өртсөн.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу 5 дугаар баг "Асгат" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, Тариалан сумаас баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Баянхошуу багийн Мэргэжлийн анги, нутгийн иргэд унтраах ажиллагааг зохион байгуулан, мөн өдрийн 19:50 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн түймрийн /урт нь 200 метр, өргөн 100 метр/ хуурай мод багатай, өртөнг уугилт ихтэй байна.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд Туул голын усанд хүн живсэн гэх дуудлагыг 18:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г /44 настай, эрэгтэй/ нь голын усанд живж, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 19:00 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургалтад нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч хамрагдлаа

Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Олон нийттэй харилцах газрын Иргэдтэй харилцах хэлтсийн дарга Б.Төмөр-Очир удирдан явуулж, “Сэтгэлийн хадгаламж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

Цаашдаа есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдийн ч хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.