Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

A- A A+

Цаг уурын байгууллагын байгууллагаас гаргасан улирлын буюу ирэх саруудын цаг агаарын төлөвөөр наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас төвийн бүс нутгаар ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаашдаа есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдийн ч хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. 

Харин аравдугаар сард баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр олонн жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 

Есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.

Аравдугаар сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Өмнөговийн нутаг, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр олоон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

Цаашдаа есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдийн ч хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. 

Хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа.