Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 4 суманд 6мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 5мм, Дорноговь аймгийн 1 суманд 1.2 мм, Төв аймгийн 5 суманд 5 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 2мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, +28...+30 градус дулаан байна.
Төлөв байдал: 02-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 03-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 04-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, 05-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +37...+42 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Гал түймэр:
Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 6 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.30-ны өдрийн 08:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 4 ханатай гэр шатаж байсаныг ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Булган сум Баян-Уул багийн “Радио релей” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.30-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 4х14 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Батноров сум Бэрх багийн “Олон нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 57 км-т, бэрх тосгоноос баруун зүгт 10 км-т/ с Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.30-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Уаз 220695” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Булган сум Баян-Уул багийн “Хавтгай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.01-ний өдрийн 06:05 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Э-ын өвөлжөөний газарт малын бууц шатаж байсныг унтраасан.
. Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн "Түгээмэл" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун зүгт 200 км-т/ Аянга бууж хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.06.30-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 22:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 1600 га орчим талбай өртсөн.
Дорнод аймаг, Матад сум Буян-Өндөр багийн "Хар тойром" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Аянга бууж хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.06.30-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Матад сумын Мэргэжлийн ангийнхан 22:05 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 1000 га орчим талбай өртсөн.
Дорнод аймаг, Матад сум Эрдэнэбадрах багийн "Эрэгцэг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ Аянга бууж хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.06.30-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Матад сумын Мэргэжлийн ангийнхан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд мөн өдрийн 20:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 70 га орчим талбай өртсөн.
Дорнод аймаг, Баянтүмэн сум Өлзийт багийн "Чонот" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т/ Аянга бууж хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.06.30-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд 07.01-ний өдрийн 01:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 6 га орчим талбай өртсөн.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хадын булаг багийн "Усан-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 277 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 51 км-т/ Аянга бууж хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.06.30-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид 07.01-ний өдрийн 01:20 цагт цурманд оруулж, 02:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 300 га орчим талбай өртсөн.
Дорнод аймаг Матад сум Эрдэнэбадрах багийн "Шар нуруу" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ 2026.06.30-ны өдрийн 12:57 цагт хээрийн гал түймэр гарч, Хилийн цэргийн алба хаагчид унтраасан тухай мэдээллийг 06.30-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийнхан ажиллаж, мөн өдрийн 17:30 цагт цурамд оруулж, 18:39 цагт бүрэн унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн "Алтан хундага" гэдэг газар “Хараа” голын усанд сэлж байсан 3 хүнээс 2 хүн нь урсаж, голын салаа руу эсэн мэнд гарсан, буцаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2026.06.30-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /47 настай, эрэгтэй/, А /11 настай, эрэгтэй/ нар “Хараа” голын усанд сэлж байгаад урсаж, голын дунд арал хэсэгт эсэн мэнд гарсан байсныг аврах завь ашиглан ажиллан гаргаад ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/07/01
Шинэ мэдээТэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг. Онцгой байдлын байгууллагын залуу алба хаагчийн төлөөлөл тэрбээр Гал унтраах техник спортын ОУХМ цолтой.
2026/07/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/07/01
Шинэ мэдээДэлхийн банкны Хот суурин газар, гамшгийг даван туулах чадавх, газар зохион байгуулалтын салбарын ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газар болон Улсын онцгой комиссын ажлын албанд ажиллаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.