Хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

Дэлхийн банкны Хот суурин газар, гамшгийг даван туулах чадавх, газар зохион байгуулалтын салбарын ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газар болон Улсын онцгой комиссын ажлын албанд ажиллаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Болзошгүй гамшгийн хариу арга хэмжээний төсөл”-ийн  зохион байгуулалтын бүтэц, төслийн хэрэгжилтийн боломжит хувилбар, шаардлагатай бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.

Мөн гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах, хүн амд шаардлагатай дэмжлэг туслалцааг цаг алдалгүй хүргэхэд ашиглах хуваарилалтын шугам сүлжээ, байгууллага хоорондын уялдаа холбоо, төслийг хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Түүнчлэн Улсын онцгой комисс гамшгийн үед ямар үүрэгтэй байдаг талаар ярилцаж, гамшгийн хариу арга хэмжээний  түр орогнох байр болон бусад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцсон юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо