Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.1 мм, Дорнод аймгийн 1 суманд 1.9 мм, Дундговь аймгийн 3 суманд 0.1-0.6 мм, Өмнөговь аймгийн 4 суманд 0.2-5 мм, Өвөрхангай аймгийн 3 суманд 2 мм, Ховд аймгийн 1 суманд 0.3 мм, Хөвсгөл аймгийн 3 суманд 2 мм, Хэнтий аймгийн 2 суманд 0.3-7.9 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26...+28 градус дулаан байна.

Төлөв байдал: 07 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +35...+40 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 13:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 10х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 3 метрийн урттай хашаа болон хураалттай банз шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Суврага багийн 2 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн  “Вонго-3” загварын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Найрамдал” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 107 км-т, сумын төвөөс зүүн зүгт 2 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Х-ын  “Рorter-2” загварын ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр

Хэнтий аймаг, Бор-Өндөр Хүйх багийн "Хөгзөдийн булаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж 17:56 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.

Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн "Баруун шавар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 22:26 цагт бүрэн унтраасан.  Уг гал түймэрт 160 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.