“Hyrox” фитнесс спортын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

A- A A+

 “Hyrox” фитнесс спортын тэмцээний double open M/M буюу 2 эрэгтэй төрөлд НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Хүрэлтогоо, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой-хөтлөгч, ахлах ахлагч Б.Ёндонсүрэн нар гутгаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн боллоо.

 

Тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас 8 алба хаагч, хоёр төрөлд оролцож, хурд, хүч, авхаалж самбаа, бие бялдрын бэлтгэлжилтээ сорьсон юм.

Энэхүү олон улсын тэмцээн нь гүйлт болон функциональ дасгалуудыг хослуулсан, тэсвэр тэвчээр, хүч чадал, хурд шаардсан өвөрмөц спортын төрөл гэдгээрээ онцлог.

Анх 2017 онд Герман улсад зохион байгуулагдсан тус тэмцээн Монгол Улсад өнгөрөгч 2025 оноос хойш хоёрдахь жилдээ болсон байна.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.