Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хүрээнд анх удаа зохион байгуулж байгаа "Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн нэгдсэн сургууль"-ийн хүрээнд ОБЕГ, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид обьектын болон ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж, дадлагажуулж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа тус дадлага сургуульд Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 42 сумын 134 багийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 400 орчим иргэн оролцож байгаа юм.

Сургуулийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийн бэлтгэл, зохион байгуулалт, харилцан ажиллагааг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гамшиг, онцгой нөхцөл байдал болон улсын батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх онол, практикийн сургалт, дадлага зохион байгуулж байна.

Ингэснээр орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлж, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх замаар төрийн цэргийн болон иргэний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах онцлог, ач холбогдолтой юм.

2026/06/26
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/06/26
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо