АНУ-ын Геологийн алба (USGS) -аас мэдээлснээр Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт 7.1, 7.5 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт 92026.06.25)боллоо.

Газар хөдлөлтийн голомт Карибын тэнгисийн эрэгт Морон суурингийн орчимд 13 км-ийн гүнд бүртгэгдсэн байна.
Хүчтэй чичирхийлэл тус улсын хэд, хэдэн мужид мэдрэгдсэн бөгөөд хамгийн хүнд нөхцөл байдал газар хөдлөлтийн голомтоос 168 км-ийн зайд орших нийслэл Каракас хотод үүссэн байна.
Тус хотын хүн ам шигүү суурьшсан Альтамира дүүрэгт орон сууцны болон бусад барилга байгууламж нурсны улмаас өнөөдрийн байдлаар 188 хүн нас барж, 1500 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Үндэсний удирлага, зохицуулалтын төв байгуулагдсан бөгөөд тус төвд Венесуэлийн Улаан загалмай (RC) болон НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг зохицуулах газар (OCHA)-ын төлөөлөл хамтран ажиллаж байна.

Венесуэлийн Ерөнхийлөгч газар хөдлөлтийн гамшгийн хариу арга хэмжээний хүрээнд Латин Америкийн бүх Хот дотор эрэн хайх, аврах (USAR) багууд болон АНУ-ын багуудыг тус улсад нэвтрэн ажиллахыг зөвшөөрөөд байгаа бол гамшгийн голомт руу АНУ, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Эль Сальвадор, Катар Улс эрэн хайх, аврах багаа тус тус илгээсэн байна.
Тус газар хөдлөлт нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Венесуэл улсад тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг гэж үнэлэгдэж байгаа бөгөөд хүн ам шигүү суурьшсан бүсүүд өргөнөөр өртсөн юм.
2026/06/26
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2026/06/26
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2026/06/26
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.