Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 3 мм, Архангай аймгийн 14 суманд 10 мм, Баянхонгор аймгийн 2 суманд 0.3 мм, Булган аймгийн 1 суманд 1.8 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 0.3 мм, Дундговь аймгийн 6 суманд 0.9 мм, Завхан аймгийн 6 суманд 18 мм, Орхон аймгийн 2 суманд 2 мм, Өвөрхангай аймгийн 9 суманд 0.6 мм, Төв аймгийн 27 суманд 3.5 мм бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зүүр ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19...+21 градус дулаан байна.
Төлөв байдал: 27, 28-нд нутгийн хойд хагаст, 29, 30-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
Өвөрхангай аймаг, Арвайхээр Хүйс толгойн 11 дүгээр баг /аймгийн төвөөс урд зүгт 8 км/-т. Гэр шатаж байна гэх дуудлагыг 08:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 1х1 метр хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 42 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 09:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, эзэмшигч тодорхойгүй 5 ханатай гэр, эд зүйлийн хамт бүрэн шатаж, залгаа хажууд байрлах эзэмшигч тодорхойгүй айлын 5 ханатай гэрийн хаалга хэсэг хайрагдсан байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо байрны гадна автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 15:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн эзэмшлийн "Mercedes Benz S550" загварын автомашины дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Голын усанд осолдсон: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Нисэхийн шинэ эцэс. /задгайд/Туул голд автомашин суусан гэх дуудлагыг 11:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн А /45 настай, эрэгтэй/, иргэн Б /45 настай, эмэгтэй/ нар нь /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ үедээ гол гатлах зорилгоор "Toyota prius-20" загварын суудлын автомашинтай 2 иргэн, Туул голын усанд суусан байсныг ажиллан, автомашиныг аюулгүй газарт татан гаргасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүр задгайд автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 13:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, Туул голын усанд иргэн А /27 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota Wish" загварын автомашинтай 3 том хүн, 2 хүүхэд, иргэн Е/54 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota prius 41" загварын автомашинтай 4 том хүн, иргэн Б/23 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Subaru impriza" загварын автомашинтай 2 том хүн, иргэн И /28 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota prius 41" загварын автомашинтай 3 том хүн, иргэн Ц /36 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota prius 41" загварын автомашинтай 2 том хүн, иргэн Ц /48 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota allion" загварын автомашинтай 1 том хүн буюу нийт том хүн-15, хүүхэд-2, 6 автомашиныг Туул голын уснаас аюулгүй газарт ажиллан татан гаргасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баянзүрх хайрхны үзүүр гэдэг газар автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 12:39 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Toyota crown" загварын автомашинтай иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Э/35 настай эмэгтэй/ нар Туул голын усанд суусан байсныг ажиллан, 2 иргэнийг аюулгүй газар тээвэрлэн, автомашиныг голоос аюулгүй газарт гаргаж, хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний задгайд автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 17:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, Туул голын усанд иргэн Б /31 настай, эрэгтэй/-ийн эзэмшлийн "Mazda B" загварын автомашинтай том хүн-4, иргэн Г/39 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota crown" загварын автомашинтай том хүн-4 буюу нийт том хүн-8, 2 автомашиныг 40 минут ажиллан аюулгүй газарт татан гаргаж хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо, Даваатын даваа гэдэг газар автомашинтай иргэд голын усанд суусан гэх дуудлагыг 18:35 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн О /39 настай, эмэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota land cruiser 80" загварын автомашин голын усанд суусан байдалтай дотор нь 4 том хүн, эргийн цаана Улсын дугааргүй "Газ 66" загварын автомашинтай 5 том хүн нийт 9 том хүнийг ажиллан иргэд болон автомашиныг аюулгүй газарт гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/26
Шинэ мэдээАНУ-ын Геологийн алба (USGS) -аас мэдээлснээр Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт 7.1, 7.5 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо.
2026/06/26
Шинэ мэдээАлба хаагчид 22-36 метрийн гүнд 16 удаагийн шумбалт хийж, живсэн автомашинд ган татлага (тросс)-ыг холбож, алсын удирдлагат шумбах төхөөрөмж “Про-5” усны дронноор усны гүнд тандан судлах ажиллагааг гүйцэтгэлээ.