Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа

A- A A+

Баян-Өлгий аймгийн Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг нуурын 36 метрийн гүнээс, эргээс 180-200 метрээс татан гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн жолоочид хүлээлгэн өглөө. 

Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Үндэсний аврах бригад, 115 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Хил хамгаалах байгууллагын нийт 20 гаруй алба хаагч оролцсон юм.

Алба хаагчид 22-36 метрийн гүнд  16 удаагийн шумбалт хийж, живсэн автомашинд ган татлага (тросс)-ыг холбож, алсын удирдлагат шумбах төхөөрөмж “Про-5” усны дронноор усны гүнд тандан судлах ажиллагааг гүйцэтгэлээ. 

Хотон нуур нь Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд нуураас Хурган, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас нуур болон Ховд гол эх авч бүрдэлдэн тогтдог, манай орны цэнэг уст нуурын нэг. Тиймээс Хотон нуурын экосистемийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах хүрээнд Монгол Улсын дархан аварга А.Сүхбат санаачилж, дэмжиж, хамтран ажилласан юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.