ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас алба хаагчдын сэтгэлзүйн дархлааг төлөвшүүлэх, байгууллагын аюулгүй ажиллагааны соёлыг дэмжих хүрээнд “Хүнээс хүнд хүрэх зам” сэтгэлзүйн нөлөөллийн арга хэмжээг НОБГ-т зохион байгууллаа.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын хүч чадал нь зөвхөн техник, тоног төхөөрөмжөөр хэмжигдэхгүй. Харин эх оронч үзэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч, бие биедээ итгэдэг, нэг зорилгын төлөө нэгдэж чаддаг алба хаагчдаар хэмжигддэг. Бид өдөр бүр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө ажилладаг. Энэ хариуцлагатай албыг нэр төртэй авч явахад мэргэжлийн ур чадвараас гадна хамт олны эерэг уур амьсгал, харилцан итгэлцэл, гэр бүлийн дэмжлэг чухал үүрэгтэй. Энэхүүү рга хэмжээ нь бидэнд өөрийгөө, хамт олноо, гэр бүлээ эргэн нэг харах, сэтгэлзүйн эрүүл мэнд, харилцаа хандлагын үнэ цэнийг ойлгох боломж болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Тус арга хэмжээнд нийслэлийн хүрээнийн Онцгой байдлын байгууллагын анги, салбар, нэгжийн алба хаагчид хамрагдаж, сэтгэлзүйч Г.Наранбаатар лекц уншиж, харилцан ярилцлага хийж, туршлага, мэдээллээ хуваалцсан бол дуучин О.Гантулга ая дуугаа өргөж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
2026/06/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/22
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.