Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 0.4 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 0.7-3 мм, Орхон аймгийн 2 суманд 00-0.1 мм, Өвөрхангай аймгийн 6 суманд 0.1-10 мм, Сэлэнгэ аймгийн 12 суманд 1-10 мм, Төв аймгийн 8 суманд 00-3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9...+14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27...+32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст седундэд 12-14 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 11:44 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 8х10 метрийн хэмжээтэй мансардтай байшин, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймаг, Өлзийт сум 1 дүгээр баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 21 км, сумын төвөөс баруун зүгт 34 км/ Гэр, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 20:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4 ханатай гэр, “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум 3 дугаар баг утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 21:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход т иргэн У-ын салонд сандал, 2 м.кв хавтан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум 7 дугаар багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 29 хүн, 7 автомашинтай 23:20 цагт гарч 60 км замыг туулан 00:50 цагт очиж хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.22-ны өдрийн 01:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 250 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Сэлэнгэ аймаг, Ерөө сум 2 дугаар багийн “Онги Шарлангийн бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 105 км/ Мотоциклтэй 2 хүн голын усанд боогдсон, гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г /49 настай, эрэгтэй/, Э/44 настай, эрэгтэй/ нар “Ерөө” голын цаад эрэгт боогдсон байсан. Голын усны түвшин нэмэгдэж үерлэсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг 06.22-ны өдрийн 06:04 цагт эхлүүлж, иргэдийг хөдөлгүүрт завиар зөөвөрлөн гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/22
Шинэ мэдээТус арга хэмжээнд нийслэлийн хүрээнийн Онцгой байдлын байгууллагын анги, салбар, нэгжийн алба хаагчид хамрагдаж, сэтгэлзүйч Г.Наранбаатар лекц уншиж, харилцан ярилцлага хийж, туршлага, мэдээллээ хуваалцсан бол дуучин О.Гантулга ая дуугаа өргөж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
2026/06/22
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 5 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 59 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.
2026/06/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ