Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 2.6 мм, Архангай аймгийн 11 суманд 00-0.4 мм, Булган аймгийн 7 суманд 0.7-11 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 5-13 мм, Орхон аймгийн 2 суманд 7-8 мм, Өвөрхангай аймгийн 11 суманд 0.1-4 мм, Өмнөговь аймгийн 7 суманд 1-11 мм, Сэлэнгэ аймгийн 11 суманд 0.3-12 мм, Төв аймгийн 4 суманд 0.2-8 мм, Ховд аймгийн 1 суманд 0.3 мм, Хөвсгөл аймгийн 19 суманд 00-7 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +5...+10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр +9...+14 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор +24...+29 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө +7...+12 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 39 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Чингэл баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-Ч-ын 5 ханатай гэрийн баруун хойд хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Дэнж баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын ашиглалтаас гарсан 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/19
ЗарлалАзийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэрэгжүүлж буй “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь эрх бүхий нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.
2026/06/19
ЗарлалАзийн хөгжлийн банкны L4677: Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл
2026/06/19
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын 22 жилийн ойг угтан албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах “Алба сурталчлах өдөрлөг”-ийг улсын хэмжээнд зохион байгууллаа.