Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 8 суманд 1мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 12.3мм, Дорноговь аймгийн 1 суманд 0.7мм, Дорнод аймгийн 2 суманд 1.4мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 1мм, Өвөрхангай аймгийн 8 суманд 11мм, Сүхбаатар аймгийн 3 суманд 2.7мм, Сэлэнгэ аймгийн 17 суманд 32.9 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 0.6 мм, Хэнтий аймгийн 6 суманд 4.6 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, төв болон говийн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутгаар +7...+12 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +12...+17 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. +23...+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21,22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн зүүн хагаст,цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө +8...+13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +25...+30 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорнод аймаг, Хэрлэн сум Хийморь баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.17-ны өдрийн 12:02 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллол хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.17-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5х12 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 2 дугаар хороо, 9 дүгээр байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.17-ны өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 2х2 метийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3 дугаар багийн байранд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.17-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход цахилгаан хуваарилах самбар шатаад унтарсан байсан бөгөөд утаажилт ихтэй байсан тул үзлэг хийж, утаажилтын бүсээс тус байрны 2 том хүн, 3 хүүхдийг аюулгүй газарт гаргаж, аюулгүй болгож ажилласан.
Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Баянхаан, Орхон, Буур хээр баг 2026.06.17-ны өдрийн 14:46 цагаас 16:20 цагийн хооронд усархаг бороо орсоны улмаас нийтийн эзэмшлийн гудамж талбай, ААНБ-ын зоорийн давхар болон айл өрхүүдийн хашаа байшин усанд автсан тухай дуудлага, мэдээллүүдийг мөн өдрийн 15:00 цагаас хүлээн авсан. Үерийн усанд Баянхан багт 3, Орхон багт 5, Буур хээр багт 9, нийт 17 айл өрхийн хашаа, байшин болон 7 аж ахуй нэгж байгууллагын зоорийн давхарт үерийн усанд автсан тухай нийт 24 удаагийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 9 обьект дээр 84 тн усыг соруулж аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/18
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/06/18
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/06/18
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.