Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 8 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 0.4 мм, Өмнөговь аймгийн 4 суманд 0.4 мм, Өвөрхангай аймгийн 2 суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн 8 суманд 12 мм, Төв аймгийн 10 суманд 15 мм, Орхон аймгийн 2 суманд 2.4 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 2.5 мм, Хэнтий аймгийн 3 суманд 11.4 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо, Яргайтын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 00:34 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:     

- Автозамын тээврийн осол: Дундговь аймаг, Сайнцагаан сум Далай багийн “Далай” хороолол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 5 км/ А0202 чиглэлийн автозамд суудлын 2 автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Toyota Crown” загварын суудлын автомашин, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Prius 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Crown” загварын автомашины жолооч иргэн Б /25 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг  ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.