Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын мэдээгээр зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.
Үүнд, Өвөрхангай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Завхан, Хөвсгөл, Архангай, Төвийн ганц нэг сумдын нутгаар муу, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Говь-Алтай, Төв, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховдын цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур баруун аймгуудын ихэнх нутгаар дунджаас 1.1... 3.7 градусаар дулаан, төв болон зүүн, говийн аймгуудын нийт баруун аймгуудын зарим нутгаар дунджаас 1.1... 6.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байсан бол хур тунадасны хувьд Баян-Өлгий, Архангай, Хэнтий, Өвөрхангай, Дорнодын ихэнх, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Увс, Өмнөговийн ихэнх Ховд, Завхан, Баянхонгор, Дорноговийн зарим сумдын нутгаар дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орсон байна.
Салхины хурд Баянхонгорын Богд, Булганы Сайхан,Төвийн Лүн, Өмнөговийн Булганд 24-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс,
2026/06/15
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/06/15
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо