Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Архангай аймгийн бүх шатны удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албад оролцсон бодит цагийн байдалд суурилсан штабын удирдлагын дадлага хийлээ.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн аюулт үзэгдэл, ослын давтамж нэмэгдэж, дэлхий дахинд гамшгийн эрсдэл улам бүр өсөж байна. Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгал, өргөн уудам газар нутаг, хүн амын сийрэг суурьшил зэргээс шалтгаалан зуд, ган, ой, хээрийн түймэр, үер, хүчтэй салхи шуурга, газар хөдлөлт зэрэг олон төрлийн гамшгийн эрсдэлтэй тулгардаг.
Архангай аймаг нь Хангайн нурууны төв хэсэгт оршдог, ой, хээр, уул, гол нуурууд хосолсон байгалийн онцлог тогтоцтой, аялал жуулчлал, мал аж ахуй хөгжсөн бүс нутаг юм. Үүний зэрэгцээ улирлын чанартай хүн амын хөдөлгөөн нэмэгдэх, мал аж ахуйн үйлдвэрлэл байгалийн нөхцөлөөс ихээхэн хамаарах, ой, хээрийн түймэр, үер, усны осол, зуд, хүчтэй салхи шуурга зэрэг эрсдэлүүд байнга тохиолдох магадлалтай байдаг.

Сүүлийн таван жилийн байдлаар тус аймагт гамшиг, аюулт үзэгдэл, ослын олон тохиолдол бүртгэгдэж, хүний амь нас, мал сүрэг, эд хөрөнгө, орон нутгийн эдийн засагт хохирол учруулсан байна. Тухайлбал, объектын гал түймэр, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, зам тээврийн осол, газар хөдлөлт, зудын нөхцөл байдал зэрэг нь аймгийн гамшгийн эрсдэлийн голлох төрлүүдэд хамаарч байна.
Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.

Харин штабын дадлагаар гамшгийн нөхцөлд шийдвэр гаргах, зохион байгуулах, мэдээлэл солилцох, шуурхай штабын уялдаа холбоог сайжруулах зорилготой бөгөөд оролцогчид аюулт үзэгдлийн цагийн байдалд үндэслэн шуурхай штабын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэдээлэл боловсруулах, дамжуулах, үүрэг гүйцэтгэлийг төлөвлөх, баримт бичиг, зураглал боловсруулах зэрэг бодит үүргүүдийг гүйцэтгэлээ.

Дадлагын явцыг Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хянаж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

2026/06/12
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/06/12
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/06/12
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.