Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дундговь аймгийн 6 сум, Өвөрхангай аймгийн 12 сум, Өмнөговь аймгийн 6 сум, Төв аймгийн 6 сум, Сэлэнгэ аймгийн 1 сум, Хөвсгөл аймгийн 1 суманд бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруунаас, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, +18...+20 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо байрны гаднах хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.11-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 3x6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймаг, Сэлэнгэ сум Сэлэнгэбүрэн баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.11-ний өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х12 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум 1 дүгээр баг /аймгийн төвөөс баруун зүгт 18 км/ Хоёр гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.11-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 4 болон 6 ханатай 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.11-ний өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, эд хогшил, 4х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хадын булаг багийн "Халтарын говь" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.06.11-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчдыг хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 560 га орчим талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/12
Шинэ мэдээТус арга хэмжээ нь бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл, бэлэн байдал, спортын арга хэмжээ, амжилт, ололт, цаашид анхаарах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.
2026/06/12
Дээрх эрхзүйн баримт бичгүүдийн хүрээнд бие бүрэлдэхүүнийг сургуулийн “Цуглар” дохио, “Улбар шар” кодоор ажиллуулж, хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, офицер цүнх, техник хэрэгслийн бэлэн байдал, штабын бүрэлдэхүүний удирдлага, зохион байгуулалтыг зааврын дагуу шалгаж, бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа.
2026/06/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ