Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Азийн хөгжлийн банкны Гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн үнэлгээний төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улсын онцгой комиссын чиг үүрэг, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хэрэгжүүлдэг удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын уялдаа холбоо, шийдвэр гаргалтын механизмын талаар танилцуулсан юм.

Талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид сайжруулах боломжийн талаар санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкны төслийн багийн зүгээс Монгол Улсын гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн тогтолцоонд үнэлгээ хийх ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, холбогдох мэдээлэлтэй танилцаж байгааг энэ үеэр онцолсон юм.
Тиймээс цаашид гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, эрсдэлийг урьдчилан тооцоолох, санхүүгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

2026/06/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/12
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.