Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд өнөө өглөө “ Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний хүн хүч хэрэгсэл, автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Тус бэлэн байдлын үзлэгт аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 2081 ажилтан, алба хаагч, 311 техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгээр оролцлоо.

Бэлэн байдлын үзлэг нь аймаг, орон нутгийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх, байгууллагуудын уялдаа холбоо, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадамжийг бодитоор үнэлж, мэргэжил аргазүйгээр ханган ажилладаг гэдгээрээ ач холбогдолтой юм.

2026/06/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/12
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.