Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 4 суманд 0.8-16 мм, Дорноговь аймгийн 1 суманд 0.3 мм, Дорнод аймгийн 5 суманд 0.1-0.5 мм, Сүхбаатар аймгийн 3 суманд 0.1-0.3 мм, Увс аймгийн 1 суманд 0.1 мм, Ховд аймгийн 1 суманд 0.3 мм, Хэнтий аймгийн 12 суманд 0.3-3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +15...+20 градус, Алтайн өвөр говиор +29...+34 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр +25...+30 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х7 метрийн хэмжээтэй цайны газар, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1.5х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн хашаанд ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/10
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/06/10
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/06/10
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.