Байгалийн гамшигт үзэгдэл болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан аюул, ослын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа өнөө үед үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай иргэнийг бэлдэхэд бүх шатны боловсролын байгууллагуудын оролцоо нэн чухал юм.
.jpg)
Энэ хүрээнд “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газартай хамтран багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролыг хүүхэд, багачууд, суралцагчдад системтэй хүргэх, боловсролын байгууллагын бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтад аймгийн сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын байгууллагын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, нийт 61 алба хаагч хамрагдсан юм.

Сургалтаар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилт, газар хөдлөлт, гал түймэр, ой, хээрийн гал түймэр, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга зэрэг байгаль, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлыг хангах, өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг сэдвийн хүрээнд ОБЕГ-ын мэргэжилтнүүд 12 цагийн модуль хөтөлбөрийн дагуу сургагч багш бэлтгэлээ.

Мөн хүүхдүүдэд тоглоомын аргаар гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Боосай” картыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах арга зүйг танилцууллаа.
Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

2026/06/10
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/06/10
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/06/10
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.