Куба улсын баруун хэсэгт зургадугаар сарын 8-ны өдөр 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, Хавана хотын байшин барилгуудад чичиргээ нь мэдрэгдэв. Хүний амь хохирсон, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл одоогоор алга байна. Газар хөдлөлтийн голомт нийслэлээс баруун зүгт далайн гүнд 10 км-т байсныг АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн мэдээлэв.
Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж. Майами дахь Үндэсний цаг уурын алба хэд хэдэн удаагийн чичиргээ бүртгэгдсэнийг мэдээлсэн бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийн сэтгэгдлүүд ч харагдах болжээ. "Fort Lauderdale"-д амьдардаг нэгэн хүний мэдэгдсэнээр чичиргээ нэг минут орчим үргэлжилсэн байна.
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн геофизикч Виллиам Барнхартын мэдээлснээр, энэ удаагийн газар хөдлөлт нэн ховор тохиолдол аж. Мексикийн булангийн газар хөдлөлтийг орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр 1950-аад оноос хойш бүртгэж эхэлсэн бөгөөд энэ удаагийнх хамгийн томоохон хэмжээний газар хөдлөлт болж байна.
ЭХ СУРВАЛЖ: AP

2026/06/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/09
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.