Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 2 сум, Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн 1 сум, Сэлэнгэ аймгийн 2 сум, Хэнтий аймгийн 2 суманд бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, Алтайн өвөр говиор +28...+33 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, голын хөндийгөөр +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, +19...+21 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо цайны газрын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.08-ны өдрийн 10:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн м-ийн 5 ханатай 2 гэрийн баруун тал хайрагдаж, иргэн Э-ын 5 ханатай 3 гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай 2 ш хийн баллон, иргэн С-ийн 5 ханатай 3 гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай 3ш хийн баллон, иргэн Х-ийн 5 ханатай 2 гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20, 60 л багтаамжтай 2 ш хийн баллон, иргэн Ц-ийн 5 ханатай 2 гэр болон 20 л багтаамжтай 2 ширхэг хийн баллон тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум 8 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.08-ны өдрийн 14:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо байрны гаднах хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.08-ны өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 3х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн авто зогсоол ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.08-ны өдрийн 20:22 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас БНХАУ-ын чиглэлд тус бүр 33 тн буталсан дугуйны бэлдэц тээвэрлэж явсан иргэн Э-ын “Beiben North Benz ND4250” загварын зүтгүүр, иргэн Х-ийн “Beiben North Benz ND4257” загварын зүтгүүр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: Төв аймаг, Сэргэлэн сум Хайрхан багийн “Довын гуанз” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ Суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 2026.06.08-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Toyota Prius Alpha” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Toyota Prius” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашины зорчигч иргэн Г (54 настай, эрэгтэй) зүүн хөл хэсгээрээ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан 22:00 цагт эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Баян-Өлгий аймаг, Бугат сум 1 дүгээр багийн “Бугын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урт зүгт 20 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ 4 зорчигчтой ачааны автомашин “Бугын гол”-ын усанд суусан тухай дуудлагыг 2026.06.09-ний өдрийн 00:23 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Бугын гол” гэдэг газраас “Хар сай” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн С-ын “Hyundai mighty” загварын ачааны автомашин голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/09
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/06/09
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/06/09
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.