Улсын онцгой комиссын 2026 оны I хуралдаанаар Ерөнхий сайдын 2026 оны X албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын III тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, цаг үеийн нөхцөл байдал болон гамшгаас хамгаалах бэлэн байдал, холбогдох хууль, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.

Уул уурхайн болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдүүдэд хийж байгаа хяналт шалгалтын явц, нөхөн сэргээлтийн асуудал, “Стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээний тухай хууль”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн үзэл баримтлал, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан юм.

Шадар сайд Н.Номтойбаяр “Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд, ялангуяа, яамдын оролцоо чухал бөгөөд улсын нөөцийн тогтолцоонд шинэчлэл хийх, экологийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. Мөн иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг төр хариуцах ёстой. Иймээс Улсын онцгой комисс эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байх зарчмаар ажиллана” хэмээн энэ үеэр онцоллоо.

Хуралдаанаар:
Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан бэлэн байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд устгалын арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
Ус, цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол, шуурхай хүргэх,
Шаардлагатай нөхцөлд аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлж, хүн хүч, техник хэрэгслийг тухай бүр дайчлан ажиллуулах,
Үер, усны осол болон улирлын шинжтэй байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллах,
Улсын онцгой комисс цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай шуурхай хамтарч ажиллахыг даалгалаа.

2026/06/04
Шинэ мэдээДалайн усны хэм нэмэгдэхийн хэрээр далай тэнгисийн экологийн тогтолцоо болон эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс ярьж байна.
2026/06/04
Шинэ мэдээУсны газрын дарга, доктор З.Батбаяр: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж, экосистемийг хамгаалснаар үр хойчдоо уух уусыг нь үлдээж чадсан.
2026/06/04
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Усны нөөцийн тогтвортой менежмент нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна үер, ган, зудын гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.