ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзаж, дэлхий дахинд тохиолдож байгаа гамшиг, аюулт үзэгдлийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн өсөлт, сүүлийн жилүүдэд тохиолдсон гамшгийн нөхцөл байдал, Онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр алба хаагчид гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхаа нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тогтмол хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглээд алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, орон нутагт ажиллахад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон юм.

Мөн аймгийн Онцгой байдлын газарт сансрын хиймэл дагуулын өндөр хурдны интернэт ашиглах старлинк төхөөрөмж, өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насосыг хүлээлгэн өглөө. Энэхүү бүрэн автомат насос нь түлш бага зарцуулдаг, хөдөлгүүрийн хэмжээ авсаархан бөгөөд удаан хугацаанд хуурай ажиллах чадвартайгаас гадна секундэд 58 литр ус соруулах хүчин чадалтай юм.

2026/06/03
Шинэ мэдээ“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.
2026/06/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/03
Шинэ мэдээСэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.